Главная - монгольский - талаархи мэдлэг - Нүүрснээс хамааралтай экспортын орлого буурч байна

Нүүрснээс хамааралтай экспортын орлого буурч байна

News

цаг: 2012-10-21       зохиолч: Kefid Machinery

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлж эхлээд байна. Учир нь манай улсын нийт экспортын 45 орчим хувийг нүүрс дангаар бүрдүүлж байгаа юм. Нүүрсний үнэ унаснаас хамаарч экспортын орлого сүүлийн 2-3 сарын хугацаанд огцом буураад байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн оны долоодугаар сард экспортын орлого 348.9 сая ам.доллар байсан бол энэ оны мөн үед 285 сая ам.доллар болтол буурчээ. Харин энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар 167.9 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 80 орчим сая доллараар буурсанүзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, экспортын орлого сүүлийн хоёр сар хүрэхгүйн хугацаанд 140 гаруй сая ам.доллараар огцом буураад байна.Орлого буурч байгаа нь нүүрсний ханш суларч, экспортын хэмжээ багассантай холбоотой.

Тухайлбал, манай улс энэ оны хагас жилийн байдлаар ердөө 6 сая гаруй тонн нүүрс экспортолсон. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл манай улсын нүүрсний экспорт жилийн эцэст 20 сая тоннд ч хүрэхгүй хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Энэ талаар "Энержи ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс тодруулахад "Мэдээж зах зээл эрэлт нийлүүлэлтээр энэ бүхэн зохицуулагдана. Олон улсын зах зээл, тэр дундаа Австрали, Хойт Америкийн нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ, үнэ маш их буурч байна. Жил гаруйн өмнө 300 ам.доллар шүргэж байсан нүүрсний ханш одоо 150 руу дөхөж байгаа. Энэ нь Монголоос экспортолж байгаа нүүрсний үнэд нөлөөлж таарна. Яагаад гэвэл бид нэг зах зээл дээр өрсөлдөж байна. Австрали, Индонез, Канад, Оросуудтай өрсөлдөж байгаа тул зах зээлийн үнэд хөтлөгдөх нь гарцаагүй. Компаниудын хувьд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явахыг бодно. Тиймээс тодорхой хэмжээнд зардлаа бууруулах, ашиглалтаа сайжруулах арга хэмжээнүүдийг авах байх. Хамгийн чухал зүйл нь ажлын байраа тогтвортой хадгалах, хөрөнгө оруулалтаа оновчтой гэж үзвэл аль болох үргэлжлүүлээд явах ёстой гэж үзэж байна. Олон улсын зах зээл дээр үнэ өсч, буурч л байдаг. Энэ бол шинэ зүйл биш. 2008 онд санхүүгийн хямрал нүүрлэж олон улсын зах зээл дээр зэс, нүүрсний үнэ унаж л байсан. Тиймээс аж ахуй нэгжүүд зөвхөн нэг жил үйл ажиллагаа явуулахгүй. 10-аас 20 жилээр бизнес төлөвлөгөө хийж байгаа тул зах зээлийн савалгаануудад үйл ажиллагаа явуулах чадавхи бүхий компаниудтай болох хэрэгтэй" хэмээсэн юм.

Нүүрснээс хамааралтай экспортын орлого буурч байна

Дашрамд дурьдахад, Уул уурхайн яамнаас нүүрсний экспорт буурч байгаатай холбоотойгоор Монгол нүүрс ассоциацитай хамтран хүндрэлийг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. 

Предыдущая: Уул уурхайн машин үйлдвэрчлэгчид Монголд
Следующая: Уурхайн машин тоног төхөөрөмжийн профессорын баг

Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !

Нэр : *
харилцах утас :
цахим хаяг: : *
улсын хаяг :
лавлах агуулга : *
*
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно. цахим хаяг:(E-Mail) sales@kefidinc.com, Тусламж хэрэгтэй юу? Онлайнаар холбогдох

Бүтээглэхүүн

Contact Us

  • 0086-21-50458961
  • 0086-21-50458962
  • sales@kefidinc.com
  • kefidmachinery@hotmail.com
  • kefidmachinery@yahoo.com
Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.