Главная - монгольский - талаархи мэдлэг - Нүүрс, төмрийн хүдрийн баяжуулалтыг Монголдоо

Нүүрс, төмрийн хүдрийн баяжуулалтыг Монголдоо

News

цаг: 2012-10-21       зохиолч: Kefid Machinery

Оюу толгойн орд газрын ашиглалтад цогцоороо багтаж байгаа баяжуулах үйлдвэр байгуулах ажил дэлхийн брэнд компаниудын анхаарлыг татаж байгаа бололтой. Герман улсын баяжуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд нэр бүхий брэндүүд өнөөдөр Монголын уул уурхай, олборлолтын компаниудтай уулзаж, сургалт явууллаа. Энэ үеэр баяжуулах үйлдвэр байгуулах боломжийн талаар аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран ярилцсан юм. Манай улс одоогоор нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаа баяжуулалгүй, түүхийгээр нь экспортолж байгаа. Хэрвээ олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнээ баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл гадны улсууд руу худалдвал одоо байгаагаас хэд дахин их ашиг олох боломжтой гэдэг. Харамсалтай нь хөрөнгө мөнгө, зохион байгуулалт, дэд бүтэц гээд саад тотгор олон бий. Өнөөдрийн хурлаар баяжуулах тоног төхөөрөмжийн танилцуулга гэхээс илүү баяжуулалтыг хэрхэн хийх, технологийн явцад юуг онцгойлон анхаарах зэрэг асуудлаар гадны мэргэжилтнүүдээс туршлага судаллаа. Нөгөөтэйгүүр, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шийдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулах томоохон үйлдвэр цогцоороо баригдах юм. Тиймээс баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд манайхыг олзлоод байгаа юм байна. Мөн орон нутагт байрлах жижиг үйлдвэрүүдэд гадныхан тоног төхөөрөмжөө санал болголоо. Монголд баяжуулах үйлдвэр байгуулах боломжийн талаар тэд энэ үеэр нэлээд ярилцсан. 

Нүүрс, төмрийн хүдрийн баяжуулалтыг Монголдоо

 Манай улс нүүрсний нөөцөөр дэлхийд 10 дугаар байрт ордог. Нүүрсийг баяжуулснаар дулаан ялгаралт нэмэгдэж, хоосон чулуу тээвэрлэх нь багассанаар тээврийн зардал эрс буурах давуу талтай юм. Харин төмрийн хүдрийг баяжуулсны дараа ширэм болгож, улмаар ган төмөр хийдэг. Ган төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр дэлхийн зах зээлд нэлээдгүй үнэд хүрдэг байна.
 

Предыдущая: Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо
Следующая: Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт бутлагдсан хүдрийн бүхэллэгийг бууруулах судалгаа

Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !

Нэр : *
харилцах утас :
цахим хаяг: : *
улсын хаяг :
лавлах агуулга : *
*
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно. цахим хаяг:(E-Mail) sales@kefidinc.com, Тусламж хэрэгтэй юу? Онлайнаар холбогдох

Бүтээглэхүүн

Contact Us

  • 0086-21-50458961
  • 0086-21-50458962
  • sales@kefidinc.com
  • kefidmachinery@hotmail.com
  • kefidmachinery@yahoo.com
Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.