Замын шилдэг техник, технологиудыг танилцууллаа
цаг: 2012-10-21 зохиолч: Kefid Machinery
Урин цагийг дагаад барилга, авто замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Энэ жил авто замын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхээр төлөвлөөд байгаа.
Бүтээн байгуулалтын ажил ид эхлэх энэ үед “Вагнер Ази тоног төхөөрөмж” компаниас барилга болон авто замын салбарын шилдэг техник технологиудаа танилцуулж байна. “Вагнер Ази тоног төхөөрөмж” нь дэлхийн шилдэг брэнд CAT-ийн барилга, замын ажлын тоног төхөөрөмжүүд болон JAC зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлдэг юм. Танилцуулгын хүрээнд тус компани ЗТБХЯ, Авто замын газартай хамтран хоёр өдрийн семинар зохион байгуулж байна. Семинар өнөөдөр эхэлсэн бөгөөд зам засварын компаниудад зам барих шилдэг технологи болон тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар илтгэлүүд тавигдлаа.
Семинарт “Вагнер Тоног Төхөөрөмж Америк” компанийн Ерөнхийлөгч Брюс Вагнер, “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн Ерөнхий захирал Стив Поттер, “Катерпиллар” компанийн Замын салбарын Ерөнхийлөгч Жим МеРинолдс болон тус компанийн замын салбарын шилдэг инженер, мэргэжилтнүүд оролцож, Монголын компаниудад орчин үеийн барилга, замын технологийн талаар танилцуулсан. Тухайлбал, хуучин авто замыг дахин ашиглах болон үнсийг замын ажилд ашиглах технологийн талаар өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.
Манай улсын эрс тэс уур амьсгалд тохирсон технологийг санал болгож байгаагаа тус компанийн удирдлагууд онцолж байв. “Монгол улс өргөн уудам газар нутаг, эрс тэс уур амьсгалтайгаараа онцлог. Манай компанийн зүгээс ганцхан худалдааны чиглэлээр биш тухайн үйлчлүүлэгчид тохирсон шийдлийг зөвлөдөг. Тиймээс ч танай улсад тохирсон технологийн цогц шийдлийг санал болгож байна. Бид Монгол улсад удаан эдэлгээтэй, чанартай зам барихад туслахыг хүсч байгаа. Монголын барилга, замын компаниудын найдвартай хамтрагч болно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн Ерөнхий захирал Стив Поттер ярилаа.
Маргааш “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн үзүүлэнгийн талбай дээр барилга, замын шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийн танилцуулга болох юм.
Предыдущая: ЦОХИЛТОТ БУТЛУУР VSI5X Монголд ажилж байна
Следующая: Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !
Бүтээглэхүүн
- цохилтот бутлуур хөдөлгөөнт бутлуур
- Конус бутлуур хөдөлгөөнт бутлуур
- эргэлдэгч цохилтот хөдөлгөөнт бутлуур
- Хацарт бутлуурын хөдөлгөөнт бутлуур
- ХӨДӨЛГӨӨНТ ГИНЖИН ХЭЛБЭРИЙН БУТЛУУР
хөдөлгөөнт бутлуур
- Хацарт бутлуур
- JC ХАЦАРТ БУТЛУУР
- Р маркийн цохилтот бутлуур
- Цохилтот бутлуур
- Европ загварын цохилтот бутлуур
- CS цувралын өндөр үр дүнт пүршин конус хэлбэрийн бутлуур
- Пүршин конус хэлбэрийн бутлуур
- HCS90 КОНУСАН БУТЛУУР
- Шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур
- DR цувралын өндөр үр дүнтэй эргэлдэгч цохилтот бутлуур
- B цувралын өндөр үр дүн бүхий босоо ороомогтой цохилтот бутлуур
- P шууд нэвтрэх цохилтот бутлуур
суурин чулуу бутлуур
Contact Us
- 0086-21-50458961
- 0086-21-50458962
- sales@kefidinc.com
- kefidmachinery@hotmail.com
- kefidmachinery@yahoo.com

