Барилга, зам, уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
цаг: 2012-10-21 зохиолч: Kefid Machinery
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2011 оны 10-р сарын 18-21-ний өдрүүдэд БНХАУ-д болох Барилга,зам,уул уурхайн салбарын машин, техник, тоног төхөөрөмжийн 11 дэх удаагийн олон улсын үзэсгэлэнд бизнес групп зохион байгуулан оролцох гэж байна.
Үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ 200 000 гаруй кв.м, 2 жилд нэг удаа болдог барилга,зам,уул уурхайн салбарын Ази тивийн хамгийн том үзэсгэлэн бөгөөд Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо , Хятадын зам барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нийгэмлэг,Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг томоохон байгууллагууд хамтран зохион байгуулдаг юм.
Тус үзэсгэлэнд нийт жил бүр өндөр нэр хүндтэй дотоод гадаадын 1200 гаруй аж ахуйн нэгжүүд ирж оролцдог, 100 000 гаруй тусгай үзэгчид хүрэлцэн ирж үздэг байна.
Үзэсгэлэнд тавигдах бараа бүтээгдэхүүний төрлүүд:
• Зам, барилга инженерингийн бүх төрлийн тоног төхөөрөмжүүд (экскаватор,хүрз,зам арчилгааны тоног төхөөрөмж,дагтаршуулагч, газар доорх инженерингийн төхөөрөмж, өргөгч машин,хутгагч,тээврийн машин)
• Барилгын тоног төхөөрөмжүүд (бетон зуурагч,асфальтын машин,барилгын лифт,бетон хүчитгэгч төхөөрөмж,зуурмаг хуваах ширээ,шат,цахилгааны багажууд,цахилгаан үүсгүүр,тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж,бетон үйлдвэрлэлийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх иж бүрэн машин тоног төхөөрөмж)
• Уул уурхайн бүх төрлийн тоног төхөөрөмжүүд
• Тусгай машин ( хүнд даацын ачааны машин,өөрөө буулгагч машин,бетон тээвэрлэгч машин,том оврын чиргүүл,олон үйлдэл бүхий зам арчилгааны машин,зам цэвэрлэгч машин, байгаль орчинг хамгаалах болон цас цэвэрлэгч машин,ачааны цистерн,задгай цемент тээвэрлэх машин, барилгын талбай дээр ашигладаг тусгай машин болон бусад төрлийн машин гэх мэт )
• Дээрх машин тоног төхөөрөмжүүдийн холбогдох бүх төрлийн сэлбэг эд ангиуд
Зам,барилга,уул уурхайн салбарын бизнес эрхлэгч, шинийг эрэлхийлэгч Та бүхэн орчин үеийн хамгийн шинэлэг дэвшилтэт технологи тоног төхөөрөмж,материалын талаар газар дээр нь судалгаа хийж үйлдвэрлэлдээ нэвтрүүлж бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл бидэнтэй идэвхитэй хамтран ажиллаж оролцоно уу.
Үзэсгэлэнгээс гадна энэ үеэр бид Хятадын барилга инженерингийн тоног төхөөрөмжийн нийгэмлэг,Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзалт хийх, Хятадын хамгийн том барилга инженерингийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, барилгын томоохон обьектүүд дээр газар дээр нь очиж үзэхээр төлөвлөөд байна.
Предыдущая: Уул уурхайн тоног төхөөрөмж танилцуулна
Следующая: Уул уурхай, зам барилгын салбарынханыг шилдэг технологи, тоног төхөөрөмж хүлээж байна
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !
Бүтээглэхүүн
- цохилтот бутлуур хөдөлгөөнт бутлуур
- Конус бутлуур хөдөлгөөнт бутлуур
- эргэлдэгч цохилтот хөдөлгөөнт бутлуур
- Хацарт бутлуурын хөдөлгөөнт бутлуур
- ХӨДӨЛГӨӨНТ ГИНЖИН ХЭЛБЭРИЙН БУТЛУУР
хөдөлгөөнт бутлуур
- Хацарт бутлуур
- JC ХАЦАРТ БУТЛУУР
- Р маркийн цохилтот бутлуур
- Цохилтот бутлуур
- Европ загварын цохилтот бутлуур
- CS цувралын өндөр үр дүнт пүршин конус хэлбэрийн бутлуур
- Пүршин конус хэлбэрийн бутлуур
- HCS90 КОНУСАН БУТЛУУР
- Шингэн даралтат конус хэлбэрийн бутлуур
- DR цувралын өндөр үр дүнтэй эргэлдэгч цохилтот бутлуур
- B цувралын өндөр үр дүн бүхий босоо ороомогтой цохилтот бутлуур
- P шууд нэвтрэх цохилтот бутлуур
суурин чулуу бутлуур
Contact Us
- 0086-21-50458961
- 0086-21-50458962
- sales@kefidinc.com
- kefidmachinery@hotmail.com
- kefidmachinery@yahoo.com

