Главная - монгольский - талаархи мэдлэг - Эхний зургаан төсөлд 7.2 тэрбум ам.доллар шаардлагатай

Эхний зургаан төсөлд 7.2 тэрбум ам.доллар шаардлагатай

News

цаг: 2012-10-21       зохиолч: Kefid Machinery

Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажилд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо төрийг төлөөлж байгаа бол үндэсний хувийн хэвшлийн компаниудаас бүрдсэн Монголын хөгжлийн корпораци тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах үүрэгтэй оролцож байгаа билээ. Тэд тус цогцолборт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг тодорхойлоод байгаа юм. Тодруулбал, кокс, хар төмөрлөг, нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх, зэс хайлуулах гэсэн таван үйлдвэр, энэ бүхнийг эрчим хүчээр хангах цахилгаан станцтай нийлээд зургаан том төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн тодорхойлсон.

Эхний зургаан төсөлд 7.2 тэрбум ам.доллар шаардлагатай

Эдгээр төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг тус бүрт нь задалж үзвэл, жилд нэг сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 400 сая ам.долларын үндсэн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ-ийг “Uhde” компани 2010 онд хийжээ. Үйлдвэр ашиглалтад орсон үед 1.5 сая тонн коксжих нүүрсээр түүхий эдээ хангах юм. Уг төсөлд Германы “Tyssen Krupp” хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Харин нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулахад 2.5-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ-ийг мөн дээрх компани 2008 онд хийсэн аж. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг сая тонноор буурах боломж бүрдэх юм. Энэ төсөлд Засгийн газар болон “Peabody”, Хятадын компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Түүнчлэн, зэс хайлуулах үйлдвэрт хоёр тэрбум, нүүрс хийжүүлэх үйлдвэрт 1.26 тэрбум, хар төмөрлөгийн үйлдвэрт нэг тэрбум ам.доллар тус тус шаардлагатай гэсэн ТЭЗҮ-ийг “Outotec”, “Posco” зэрэг олон улсад нэр хүнд бүхий группүүд хийгээд байгаа юм. Мөн Хятадын “Шинжианг” барилгын материалын групп дээрх үйлдвэрүүдийн эрчим хүчээр хангах цахилгаан станц барихад 750 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо хийжээ. Энэхүү станц нь жилд 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх бөгөөд 2014 онд 200 мВт, 2018 онд 600 мВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.

Энэхүү зургаан том төсөлд шаардагдах эхний ээлжийн зардал нийтдээ 7.2 тэрбум ам.доллар болж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын тооцоог хийхдээ төсөл тус бүрийн зардал 30-50 хувиар нэмэгдэх юм уу, хасагдах магадлалтайг онцолсон байгаа юм. Мөн эдгээр төслийн 40 хувь буюу гурван тэрбум ам.долларын талаас илүү хувийг Монголын хөгжлийн корпораци өөрийн хөрөнгөд хувь нийлүүлэх замаар олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран гаргах боломжтой юм байна. Харин 60 хувь буюу 4.4 тэрбумыг нь “Эксим” банк, олон улсын байгууллага, арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэх боломжтой гэж тооцоолжээ.

Одоогийн байдлаар Монголын хөгжлийн корпорацид “Ай Си Эм”, “Болд төмөр Ерөө гол”, “Макс групп”, “Номин холдинг”, “Шунхлай групп”, “Моннис групп”, “М Си Эс групп”, “Бэрэн групп”, “Магнай трейд” ХХК зэрэг 10 орчим үндэсний компани нэгдэж, Сайншандын бүтээн байгуулалтад оролцох саналаа ирүүлээд байгаа юм. Эдгээр байгууллагын жилийн нийт орлого нэг тэрбум 640.1 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

Предыдущая: “Miner & Supplier-2012” форум эхэллээ
Следующая: Хятадын нүүрсний зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ, экспорт, импортын хэмжээ

Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !

Нэр : *
харилцах утас :
цахим хаяг: : *
улсын хаяг :
лавлах агуулга : *
*
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно. цахим хаяг:(E-Mail) sales@kefidinc.com, Тусламж хэрэгтэй юу? Онлайнаар холбогдох

Бүтээглэхүүн

Contact Us

  • 0086-21-50458961
  • 0086-21-50458962
  • sales@kefidinc.com
  • kefidmachinery@hotmail.com
  • kefidmachinery@yahoo.com
Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.