Главная - монгольский - талаархи мэдлэг - Камерон Макрей: "Оюутолгой төсөл"-ийн гэрээнд өөрчлөлт орохгүй гэж найдаж байна

Камерон Макрей: "Оюутолгой төсөл"-ийн гэрээнд өөрчлөлт орохгүй гэж найдаж байна

News

цаг: 2012-10-21       зохиолч: Kefid Machinery

Discover Mongolia 2012" уул уурхайи салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганы үеэр "Оюутолгой" компанийн гуйцэтгэх захирал КАМЕРОН МАК РЕЙТЭЙ ярилцлаа.

-Монгол Улсад эрх барих хүчин солигдсон. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орно гэсэн болгоомжлол танд бий юү?
-Монгол Улсад шинэ Засгийн газар, шинэ парламент бүрэлдэж, эрх баригчид шинэчлэгдсэн л дээ. Гэхдээ "Оюутолгой төсөл"-ийг өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэнтэй адил цаашдаа ч хамтдаа, амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн тухайд асуудал хаашаа эргэхийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад удаагүй байна шүү дээ.

Камерон Макрей: Оюутолгой төсөл-ийн гэрээнд өөрчлөлт орохгүй гэж найдаж байна

-Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Discover Mongolia 2012"-ыг нээж үг хэлэхдээ, "Монголчууд байгалийн баялгаасаа арай илүү хувь хүртэх ёстой" гэж боддогоо хэлсэн. Энэ үг танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Хоёр талын байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой төсөл"-ийн 34 хувийг эзэмшиж байгааг бид бүгд мэднэ. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар эзэмшлийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэх талаар ямар нэгэн санал, мэдэгдлийг албан ёсоор ирүүлээгүй байна. Ер нь бол "Оюутолгой төсөл"-ийн гэрээ Монголын талд маш ашигтайгаар хийгдсэн шүү дээ. Тиймдээ ч тогтвортойгоор өнөөдрийг хүрсэн гэж боддог. Одоо үйлдвэр ашиглалтад ороход багахан хугацаа үлдээд байгаа энэ үед гэрээнд өөрчлөлт орохгүй гэж найдаж байна.

-"Оюутолгой төсөл" хэзээ бүрэн хэрэгжиж эхлэх вэ?

-Уурхайн барилгын ажил ашиглалтад орно гэж төлөвлөж байсан хугацаанаасаа дөрвөн сарын өмнө дууссан. Өөрөөр хэлбэл, бид уурхайг барих хугацааг 33 cap орчим гэж төсөөлж байсан. Гэвч 27-28 сарын дотор барилгын ажлаа дуусгаад байна. Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зэсийн хүдрээ гаргаж эхэлснийг бид олон нийтэд мэдээлсэн. Мөн төслийн талбай дээр анхны бутлагн машин ажиллаж эхлээд байна. Зэсийн баяжмалаа удахгүй, хэдхэн долоо хоногийн дараа гаргаад эхэлнэ гэж найдаж байгаа. Түүнчлэн анхны бүтээгдэхүүнээ 2013 оны эхний улиралд дэлхийн зах зээлд гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

-Улсын комисст хэзээ хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн бэ?

-Баяжуулах үйлдвэрийн хувьд улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа хараахан болоогүй байна. Миний төсөөлж байгаагаар хоёроос гурван долоо хоногийн дараа хүлээлгэж өгөх байх аа.

-Эрчим хүчний асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

- Хятадаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчээ авахаар хэлэлцээр хийж байгаа. 220 киловаттын хүчин чадал бүхий эрчим хүчний дэд бүтцээ Хятадын хилээс "Оюутолгой төсөл"-ийн талбар хүртэл тавьсан. Мөн цахилгаан дамжуулах дэд станцуудаа туршиж, хэвийн үйл ажиллагааг нь хангажбэлэн болгоод байгаа. Харин цахилгаан эрчим хүчээ хэзээнээс импортолж эхлэх талаар хугацаа хэлж мэдэхгуй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Хятадын Засгийн газрын хооронд хэ-лэлцээр хийсэн. Тийм боло-хоор эрчим хүчээудахгүй авч эхэлнэ гэдэгг итгэлтэй байгаа.

-Эрчим хүч авах хэлэлцээр сунжирч байгаа нь юутай холбоотой юм бол оо?

-Хятад улс өмнө нь гаднын оронд эрчим хүч экспортолж байгаагүй юм билээ. Монголын "Оюутолгой төсөл"-д л анх удаагаа эрчим хүч нийлүүлж байгаа гэсэн. Энэ шалтгаанаас болоод гэрээ хэлэлцээрийн асуудал удааширч байгаа тал бий.

-"Оюутолгой төсөл" магадгүй дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж байгаа үед ашиглалтад орох бололтой. Энэ нь санхүүгийн ямар нэгэн хүндрэлд хүргэх үү. Та бухэн энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Дэлхийн зах зээл дээр зарим ашигт малтмал болон унэт металлын унэ буурч бай-гаа нь үнэн л дээ. Гэхдээ сайн ажиглавал зэсийн ханш харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Ямар ч үед зах зээл дээр зэсийн үнэ дээшилж, доошилж л байдаг. Энэ бол эдийн засгийн эрүүл үзэгдэл. Миний бодлоор өрсөлдөх чадвар сайтай уурхайн хувьд өнөөгийн нөхцөл байдал түгшээд байх зүйл биш. Учир нь,"Оюутолгой төсөл" бол дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайтай. Өөрөөр хэлбэл, ижил төстэй уурхайнуудаас бүтээгдэхүүнээ өртөг багатай олборлож, үйлдвэрлэдэг гэсэн үг.

"Үндэсний шуудан"
 

Предыдущая: Уул уурхайн хөгжлийн суурь геологийн салбар болохыг санууллаа
Следующая: Барилгын материалыг нунтаглах дагуул хүрдэт тээрмийн судалгаа, шинэ хийцийн боловсруулалт

Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !

Нэр : *
харилцах утас :
цахим хаяг: : *
улсын хаяг :
лавлах агуулга : *
*
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно. цахим хаяг:(E-Mail) sales@kefidinc.com, Тусламж хэрэгтэй юу? Онлайнаар холбогдох

Бүтээглэхүүн

Contact Us

  • 0086-21-50458961
  • 0086-21-50458962
  • sales@kefidinc.com
  • kefidmachinery@hotmail.com
  • kefidmachinery@yahoo.com
Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.