Главная - монгольский - талаархи мэдлэг - Уул уурхайн хөгжлийн суурь геологийн салбар болохыг санууллаа

Уул уурхайн хөгжлийн суурь геологийн салбар болохыг санууллаа

News

цаг: 2012-10-21       зохиолч: Kefid Machinery

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь засгийн эрхийг барьж байсан өмнөх улс төрийн хүчин үндсэндээ өөрчлөгдөж, шинэ Засгийн газар бүрэлдээд удаагүй байх үед зохион байгуулж буй нь ихээхэн онцлог байв. Тийм ч учраас хөрөнгө оруулагчдын зүгээс Уул уурхай сайд Д.Ганхуягийн чуулганыг нээж тавьсан илтгэлийг анхааралтай чагнаж, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрхзүйн тогтвортой байдлыг хөндөхөд нухацтай хандаж байсан юм. Хурлын эхний өдөр геологийн салбарын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжил, Хятад болон гурав дахь ч зах зээлийн ашигт малтмалын эрэлт, түүнийг хангах боломж зэрэг олон сэдвүүдийг хөндсөн. Мөн Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг, Шаазгайтын орд зэрэг төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан.

Уул уурхайн хөгжлийн суурь геологийн салбар болохыг санууллаа

Эхний өдрийн хуралдаанаар хөндөгдсөн хамгийн чухал асуудлын нэг нь геологийн салбарын хөгжлийн асуудал байв. Өмнө нь Д.Ганхуяг сайдтай мэргэжлийн холбоодын удирдлагууд уулзахад энэ асуудал мөн л халуун сэдэв байсан. Төрөөс хайгуулын лицензийг олгохоо түр зогсоосон нь уул уурхайн салбарыг хөгжлийг чөдөрлөж байгаа хамгийн том тушаа гэдгийг чуулганд оролцогчид хэлсэн. “MIH” грүппийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уул уурхайн салбараас хамгийн их эрсдэлтэй, өндөр өртөгтэй хэсэг нь хайгууль байдаг гэдгийг тодотгосон. Тэрбээр энэ салбарт хөрөнгө оруулж хүссэн үр дүнд хүрэх магадлал 1:1000 байдаг хэмээсэн. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажлыг эхлэхээс өмнө учирч болох бүх эрсдэлийг тооцож үзэхэд үр дүнд хүрэх магадлал 1000-д 1 байдаг гэсэн үг. Гэтэл хэн нэгэнтэй хуруудаад хожих магадлал 1:5, харин казинод хожих магадлал 1:38 байдаг байна. Нэг үгээр хэлбэл, хайгуулын салбарт хөрөнгө оруулах нь асар их эрсдэлтэй нүүр тулгадаг аж. Тиймээс улс орнууд геологийн хайгуулын ажилд төсвөөс мөнгө зарцуулдаггүй, харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодлогыг хүчтэй дэмждэг байна. Хэрэв төсвөөс гаргасан мөнгөөр хайгуулын ажил хийгээд юу ч олж чадахгүй бол ард түмний татварыг хий дэмий хийсгэсэн болж таарах юм. Иймд хайгуульд хөрөнгө хийх нь төрийн сонирхох ажил биш аж. Гэхдээ геологийн суурь судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэйг тэрбээр онцолсон. Ингэвэл компаниудын эрсдэлийн харьцааг 1:300 болгож бууруулж өгдөг байна. Төр уг үүргээ хангалттай гүйцэтгэхийн чухлыг онцолсон.

Хөрөнгө оруулагчид хайгуулын ажилд мөнгө гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн түрүүнд уурхайгаа ажилуулах эрхтэй байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө гаргаж хайгууль хийгээд орд нээвэл түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй байх ёстой. Харамсалтай нь энэ эрх манайд баталгаажиж чадахгүй байгааг хэлсэн. Тухайлбал, “Урт нэртэй” хууль байна. Өмнө нь хайгууль хийгээд хөрөнгөө оруулаад үйл ажиллагаа явуулж байсан 200 гаруй төслийг нэг өдөр бүгдийг нь цуцалчихсан. Энэ нь уурхайчдын хувьд хар дарсан зүүд байсан тухай дурьдав. Мэдээж байгаль орчноо хамгаалах нь зүйн хэрэг. Гэхдээ хэрэгжүүлэх арга механизмаа бодож байх ёстой. Дараа дараагийн нөлөөллүүдийг тооцож, алхам хийх ёстой аж. Дараагийн нэг зүйл нь Сатртаегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль юм. Уг хуулиар гадныхан 49-өөс илүү хувиар хөрөнгө оруулж болохгүй. Энэ тохиолдолд үлдсэнийг нь дотоодын компани гаргах ёстой. Хайгуулын ажил асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, мөн асар өндөр эрсдэлтэй тул хөрөнгө оруулж аз турших үндэсний компани олон бий эсэхэд эргэлзэж буйгаа иэлрхийлсэн юм. Энэ нь геологи хайгуулын ажлыг зогсоож, улмаар Монголын уул уурхайн салбарын хөгжлийг хойш татах чөдөр болсон тухай хэлсэн. Энэ мэтээр уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн үндэс суурь болсон геологи хайгуулын ажилд төрөөс онцгой анхаарахгүй бол байдал улам хурцадаж мэдэхээр байгааг чуулганд оролцогчид онцолж байв. Д.Жаргалсайхан энэ байдлаас гарах ганц гарц байгааг тодорхойлсон. Энэ нь аливаа хуулийг гаргахад бүгдээрээ хэлэлцэж, холбогдох бүхий л байгууллага, судлаачдын саналыг тусгах явдал аж.

Чуулганаар Япон манай улсын нүүрсний салбарыг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлж, Ernst Young байгууллагаас манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад тулгарах топ 10 эрсдэлийг танилцуулсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн баруун цанхийн ашиглалтын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ тухай цуврал нийтлэлийг дараа дараагийн мэдээллүүдээс уншаарай.
Mining.mn
 

Предыдущая: Уул уурхайн мэргэжил дээшлүүлэх сургалт болно
Следующая: Камерон Макрей: "Оюутолгой төсөл"-ийн гэрээнд өөрчлөлт орохгүй гэж найдаж байна

Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно !

Нэр : *
харилцах утас :
цахим хаяг: : *
улсын хаяг :
лавлах агуулга : *
*
Та доорхи хүснэгтэнд өөрийн санал хүсэлтээ бичнэ үү! бид таньд шуурхай туслах болно. цахим хаяг:(E-Mail) sales@kefidinc.com, Тусламж хэрэгтэй юу? Онлайнаар холбогдох

Бүтээглэхүүн

Contact Us

  • 0086-21-50458961
  • 0086-21-50458962
  • sales@kefidinc.com
  • kefidmachinery@hotmail.com
  • kefidmachinery@yahoo.com
Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.Если у вас есть вопросы, пожалуйста, кличите здесь для помощи.